Монгол улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга өөрийн орныхоо төлөөлөгчдийг тэргүүлж, Алс Дорнод /Владивосток/-ын эдийн засгийн IV форумд оролцоно хэмээн "Росконгресс"-ийн хэвлэлийн албанаас мэдээллээ.

Тус форум энэ сарын 11-13-нд Владивосток хотноо болох бөгөөд Монгол Улсаас бизнесийн салбарын 80 гаруй төлөөлөгч оролцох аж. Энэ оны 7 дугаар сарын байдлаар хоёр улсын худалдааны эргэлт 40 хувиар өссөн байна.


Эх сурвалж: https://ria.ru/