Сөрөг хүчин оролцох эсэхээс үл хамааран Венесуэлийн ерөнхийлөгчийн сонгуулийг энэ онд явуулна гэж тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгджээ. Тэрбээр өмнө нь орон нутгийн сонгуулийг үл ойшоон оролцоогүй сөрөг хүчний намуудыг ерөнхийлөгчийн сонгуульд оролцуулахгүй байхыг шаардаж байсан юм.

Н.Мадуро хэлэхдээ “Энэ сарын 18-нд болон яриа хэлэлцээ нь сөрөг хүчнийхний хувьд тохиролцоонд хүрэх эцсийн боломж юм. Сөрөг хүчнийхэн оролцсон, оролцоогүй сонгууль болно” гэжээ.

Улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах тухай Венесуэлийн эрх баригчид болон сөрөг хүчний хийх яриа хэлэлцээ Бүгд Найрамдах Доминикан улсад энэ сарын 18-нд болох ёстой аж. Н.Мадурогийн хэлснээр, уг яриа хэлэлцээний үеэр долоон зүйлийн асуудлыг хэлэлцэх юм байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг