Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийн тушаалаар хөрөнгө оруулалтын эрхийн цэнхэр, ягаан тасалбараар хийсэн өмч хувьчлалын талаар судлан, дүгнэлт гаргах ажлын хэсгийг байгуулагдаад байгаа билээ.

Мөн төрийн өмчөөс хувьчилсан 928 обьектод шалгалт оруулж, дүнг ЗГ, УИХ-д танилцуулах үүрэг даалгаврыг ч өгөөд буй.

Тэгвэл энэ асуудал дээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өөрийн фэйсбүүк хуудас дээрээ өөрийн үзэл бодлоо илэрхийлжээ. Тэрбээр,

"‪28 жилийн өмнөх танай намын Ерөнхий Сайд Д.Бямбасүрэн 1990-1992, П.Жасрай 1992-1996 онд хийсэн ягаан цэнхэр тасалбарын хувьчлалыг шалгаад юм олохгүй. 1996-2000 оны дуудлага худалдаанаас ч гэсэн "но" олоход хэцүү, Чамаас өмнө 20 жил шалгасан юм. Маш их цаг орно, чиний сайд хийх 18 сард лав амжихгүй. Харин сүүлийн 3-н жилийн "60 тэрбум", ЖДҮ, "Эрдэнэт 51%, 49%" гээд шалгах ажил зөндөө байна" хэмээн бичээд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ сайдад өгөх зөвлөгөө хэмээн хаягласан байна.