Аргын тооллын 9 сарын 22, Буд гараг. Билгийн тооллын 17, Дэлгэрүүлэгч одтой, харагчин тахиа өдөр. Өдрийн наран 6 цаг 39 минутад мандан, 18 цаг 51 минутад жаргана. Тухайн өдөр үхэр жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.

Эл өдөр эм, эмнэлгийн элдэв үйл, хагалгаа хийлгэх, биеийн тамирыг сэргээх, лусыг тахих, хагалгаа хийлгэх, буг дарах, газрын ам бооход сайн. Мод суулгах, нарийн зөвлөгөөн хийх, сэтгэлд сэвтэй газар очих, байшингийн суурь тавих, угаал үйлдэхэд муу. 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой. Балжинням, Дашнямтай өдөр. Намрын хугас дунд болох улирал (4 цаг 43 мин)-д эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.