Өнгөрсөн долдугаар сард  Казахстаны Нурсултан хотноо болсон Пара пауэрлифтингийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд эх орноо төлөөлөн оролцсон гавьяат тамирчин Э.Содномпилжээ аваргын алтан медалийг хүртэж, 244 кг-ыг 247 кг болгон ахиулж, дэлхийн рекордыг шинэчлэн тогтоосон билээ. 

Түүний тогтоосон уг амжилтыг мөн “Гиннесийн ном”-д албан ёсоор бүртгэсэн аж.

Тэрбээр энэхүү баярт мөчөө  хуваалцаж “Токио-2020” Паралимпийн наадам хүртэлх бүх ялалт маш чухал. Мэдээж би Паралимпийн наадмын алтан медаль авахыг хүсч байна” хэмээн ярьсан байна.