АНУ-ын Ерөнхийлөгч асан Жорж Герберт Уокер Буш буюу эцэг Буш халдвар авсны улмаас эмнэлэгт хүргэгдсэн тухай түүний гэр бүлийн албан ёсны төлөөлөгч Жим Макграт мэдэгджээ. 

“Цусанд нь халдвар орсны улмаас Ерөнхийлөгч Буш Хьюстон хотын Методист сүмийн эмнэлэгт хэвтсэн. Тэрбээр сайн эмчилгээ авч байгаа бөгөөд бие нь тэнхэрч байгаа" гэж Ж.Макграт “Твиттер” хуудастаа тэмдэглэсэн байна.

Харин “Си-Эн-Эн” телевизийн мэдээлснээр, эцэг Бушд цусны идээт үрэвсэл илэрсэн бөгөөд тэрбээр одоо эрчимт эмчилгээний тасагт хэвтэж байгаа аж.
 
Эцэг Буш нь АНУ-ын төрийн тэргүүний албан тушаалыг 1989-1993 онд хашиж байсан юм. Өнгөрсөн долоо хоногт түүний гэргий Барбара Буш таалал төгссөн билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг