Өнгөрсөн жил 3 настай хүүг эцэг эх нь хүнд худалджээ. Гэвч хүүг 8 сартайгаас нь өсгөсөн эмээ өвөө нь ач хүүтэйгээ дахин уулзжээ. 

Хүү Фүжиан мужаас гаралтай ба 2018 онд эцэг эх нь 17,000 доллараар буюу 120,000 юанаар түүнийг худалджээ. Эцэг эх нь мөнгийг тэнцүү хувааж авсан гэж Өмнөд Хятадын Өглөөний Шуудан мэдээлсэн байна. 

Хүүгийн өвөө өнгөрсөн 12 дугаар сард хар тамхины хэрэгт холбогдон хоригдож байсан хүүгээ шоронд эргэж очихдоо уг явдлыг олж мэджээ.

“Хүнээс яаж ийм хэрцгий үйлдэл гардаг байна? Хэрвээ тэд өсгөж чадахгүй бол бид өсгөж чадна. Яагаад хүүгээ зарсан юм бэ?” хэмээн гайхаж цөхсөн өвөө нь хэлсэн байна. 

Уг явдлыг өвгөн цагдаад мэдэгдсэнээр, цагдаагийнхан байцаалт явуулан хүүг эцэг эх нь Жинжианг цэцэрлэгт тааралдсан хосод худалдсаныг олж мэджээ. Азаар “үрчилж авсан эцэг эх”-ийг нь тогтоож, ДНХ-ын шинжилгээрээр хүүг өвгөний үр удам гэдгийг тогтоосон байна. Одоо төрсөн хүүгээ худалдсан хэргээр эцэг эх нь шийтгэгдэхээр хүлээгдэж байгаа бол худалдаж авсан эцэг эх нь ч гэсэн баривчилагдан хоригджээ. 

Энэ мэт төрсөн хүүхдээ худалдах хэрэг нь Хятад улсад ховор тохиолдол биш гэнэ. Өнгөрсөн жил дэлгүүр хэсэх мөнгө олохын тулд нэг эмэгтэй хүүхдээ хил давуулж хүүхэд наймаалдаг хүмүүст худалдсан бол өөр нэг эр охиноо зарсан нь хүүтэй болохыг хүссэнээс үүдэлтэй гэж тайлбарлажээ. 

2017 онд залуу хосууд дөнгөж төрсөн үрээ онлайн худалдаагаар 6000 доллараар зарсан тохиолдол мөн бүртгэгджээ.



Эх сурвалж: https://nextshark.com/