Сургуулийн ойр орчимд болох дээрэм, гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор Нийслэлийн Цагдаагийн газар, Монголын сурагчдын холбоо, НИТХ, Нийслэлийн Боловсролын газар хамтран маргаашнаас эхлэн бүх сургуулиуд өдөр бүр "эцэг, эхийн эргүүл" гаргах ажлыг зохион байгуулж байна. Харин "Эцэг, эхийн эргүүл" гаргаагүй сургуулиудад хуулийн дагуу хариуцлага тооцож, олон нийтэд зарлах юм байна.