Женев хотод болж буй 2018 оны олон улсын автомашины үзэсгэлэнгийн үеэр Швед улсын автомашин үйлдвэрлэгч “Volvo” компанийн Volvo “XC40” спорт загварын хөнгөн тэрэг “Европын оны шилдэг автомашин”-аар тодорчээ. Тус компанийн машин сүүлийн 50 гаруй жилд анх удаа тэргүүн байр эзлэж байгаа нь энэ юм. 

XC40 загварын уг машин нь Европын Холбооны гишүүн 23 улсын 60 сэтгүүлчийн шүүлтээр нийт 325 оноо авч тэргүүн байр эзэлжээ. Үзэсгэлэнгийн үеэр явуулсан шувтаргын өрсөлдөөнд нийт долоон загварын автомашин шалгарч үлдсэнээс хоёрдугаар байрыг Испани улсын “Seat Ibizea” машин эзэлсэн бол гуравдугаар байрт Герман улсын “BMW 5 series” загварын машин орсон байна.
 
Нэвтрүүлсэн шинэчлэл, аюулгүй байдал хангах чадвар, загвар болон үнэ өртөг зэрэг нь гол шалгуур үзүүлэлт болсон байна. 




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг