2018 оны Европын аварга шалгаруулах олон төрөлт тэмцээнд ОХУ-ын баг тамирчид 66 медальтайгаар жагсаалтын нэгдүгээрт бичигдэж байна. Тус улс 31 алт, 19 мөнгө, 16 хүрэл медаль хүртжээ.

Харин Их Британи 24 алт, 25 мөнгө, 22 хүрэл нийтдээ 71 медальтай хоёрдугаар байрт бичигдэж байна. Одоогийн байдлаар зургаан тэмцээний эцсийн дүн хараахан гараагүй байгаа хэдий ч Их Британи ОХУ-ын амжилтаас давахгүй гэдэг нь тодорхой болжээ.

Энэхүү тэмцээ нь Европын аварга шалгаруулах өөр өөр төрлийн тэмцээнийг нэгтгэсэн олон төрөлт анхны тэмцээн юм. Уг тэмцээн энэ сарын 2-12-ны хооронд Шотландын Глазго, Эдинбург болон Герман Берлин хотуудад болсон байна.

Тэмцээний төрлүүдэд усанд сэлэлт, задгай усанд сэлэлт, синхрончлох усан сэлэлт, уулын дугуйн уралдаан, сэлүүрт завины уралдаан, уран гимнастик, триатлон, хөнгөн атлетик, шулбалт, гольф зэрэг спорт багтжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг