ТЕЛЬ-АВИВ. /ТАСС/. Өнгөрсөн ням гарагийн орой Израилийн Тель-Авив хотод болсон “Евровидение-2019” уралдааны шувтаргын тоглолтод Нидерландын оролцогч түрүүлжээ. Уралдаанд “Arcade” хэмээх дуугаар оролцсон Дункан Лоуренс 492 оноо авсан байна.

Тэгвэл энэ оны "Евровидении - 2019"-д Италийн иргэн Mahmood 465 оноогоор хоёрдугаар байрт оржээ. Харин Оросын иргэн Сергей Лазарев “Scream” хэмээх дуугаар оролцон, 369 оноо авч, 3 дугаар байрыг эзэлсэн байна.


Шувтаргын тоглолтод 26 орны уран бүтээлчид оролцсон байна. Үзэгчид болон оролцогч орнуудын мэргэжлийн шүүгчдийн нийлбэр оноогоор ялагчийг тодруулжээ. 



Эх сурвалж: Монцамэ агентлаг