Үндэсний үйлдвэрлэгч Exclusive компаниас шинээр худалдаанд гаргасан цамц нь материалын бэхжүүлэлт хийгдээгүй учир будаг гарч байгаа аж. Тиймээс худалдаанаас буцаан татаж авч буйгаас гадна худалдан авсан хэрэглэгчдийнхээ гомдлыг барагдуулах үүднээс ийм шийдвэр гаргаж буйгаа тус компаний захирал Г.Майцэцэг өөрийн твиттер хуудаснаа энэ тухайгаа бичиж, уучлалт гуйжээ.

“Үндэсний үйлдвэрлэл гэдэг буух эзэн, буцах хаягтай байдаг төдийгүй дэмждэг хэрэглэгчдээ хохироох эрх бидэнд байхгүй” хэмээн Г.Майцэцэг захирал тодотгожээ.