“Facebook” болон “Instagram” компаниуд цахим сүлжээнд хэдий хэмжээний цаг зарцуулж буйгаа хянах боломжийг хэрэглэгчдэд олгох эрүүл мэндийн тоон цахим хэрэглүүр хамтран боловсруулснаа лхагва гарагт зарласан байна.

Дээрх хоёр компанийн боловсруулсан уг хэрэглүүр нь хэрэглэгчдийг цахим сүлжээнд хичнээн цаг зарцуулсныг графикаар харуулах бөгөөд хэрэглэгчид өөрсдөдөө цагийн хязгаар тогтоосноор сануулах дохио хүлээн авах боломжтой аж. Уг компаниуд энэхүү программаа дэлхий даяарх 2.2 тэрбум хэрэглэгчийн дунд үе шаттайгаар түгээх юм байна.

Уг хэрэглүүрийг боловсруулахдаа сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтнүүдтэй хамтран ажилласан ажээ. Цахим сүлжээнд зорилгогүй сэлгүүцэх нь хүмүүсийн амьдралд сөрөг нөлөө үзүүлж байгаа тухай шүүмжлэл сүүлийн үед газар авах болсон билээ.

Түүнчлэн “Аpple” компани сүүлийн үеийн ухаалаг гар утасныхаа программ хангамжид цаг заваа удирдах шинэ тохиргоог нэвтрүүлэх гэж байгаа ажээ. Мөн “Google” компани ухаалаг гар утсаа хүмүүс хэр ойрхон хэрэглэж байгааг харуулах шинэ хэрэглүүр гаргахаар төлөвлөж байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг