Дэлхий нийтээрээ хөл бөмбөгөөр амьсгалж байгаа энэ үед "Facebook" компани хөл бөмбөгийн одтой хамтран реалити шоу хийхээр ярилцаж байгаа тухай Америкийн "Variety" сэтгүүл мэдээлжээ. 

Хэрвээ гэрээ амжилттай болвол уг цуврал нийгмийн сүлжээний аварга видео платформ болох "Facebook Watch"-д зориулагдах юм байна. Олон тооны эх сурвалжийн мэдээлсэнээр хэлэлцээр байгуулахын тулд Facebook их хэмжээний мөнгө төлөхөд бэлэн байгаа бөгөөд,13 цувралын хөлсөнд хөлбөмбөгийн од маань 10 сая долларыг халааслах боломжтой болох нь ээ. Facebook-ийн хамгийн алдартай тамирчин Роналдо  (120 сая дагагчтай) тай хамтарсанаар уг платформ нь хүмүүсийн анхаарлыг татаж чадах нь дамжиггүй.