“Facebook” нийгмийн сүлжээнээс ОХУ-тай холбоотой 500 гаруй хуудсыг устгасан байна.

Устгасан хуудсуудын долоо нь “Sputnik” агентлагийнх аж. “Facebook”-ийн энэ шийдвэр нь “улс төрийн агуулгатай” бөгөөд “бодит цензур” юм гэж тус агентлаг мэдэгджээ.

"Зохион байгуулалттай хуурамч үйл ажиллагаануудтай” холбоотой байсан учир нийгмийн сүлжээнээс 364 хуудсыг устгасан гэж “Facebook” компанийн кибер аюулгүй байдлын газрын дарга Натаниель Глейхер пүрэв гарагт мэдэгдсэн байна.

Үүнээс гадна, “Facebook” сүлжээнд 107, “Instagram”-д 41 хаяг устгажээ. Тус компанийн нотлон мэдээлж буйгаар, эдгээр хаягийг эзэмшигчид нь өөрсдийгөө Украины иргэн хэмээн хуурамч хаягуудаас “цаг агаар, эсэргүүцлийн ажиллагаа, НАТО-той холбоотой болон сургуулиудын эрүүл ахуйн нөхцөл зэрэг сэдвээр Украины мэдээллүүдийг” түгээж байжээ. Энэ хаягууд мөн ОХУ-тай холбоотой гэж тус компани үзэж байгаа аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, RIA Novosti