Тэр бол цахим идэвхтэн бөгөөд 7 хүүхдийн аав юм. Махадин нэрээр танигдсан Тажадин Махамат Бабури Чад улсынхаа засгийн газрыг шүүмжилсэн бичлэг Фэйсбүүкт байрлуулжээ. Энэ бичлэгтээ Чадийн засгийн газар, авлигачид, нийтийн хөрөнгө завшигчдыг буруутгажээ. Мөн дэлхий дахинаа газрын тосны үнэ буурч байгаагаас үүдэн газрын тосноос хамааралтай эдийн засгийн хямралд өртөж байгаа асуудлаар бичсэн байна.   Харамсалтай нь пост оруулснаас хэдэн өдрийн дараа Махадиныг гэгээн цагаан өдрөөр тагнуулын газрынх байж болзошгүй хүмүүс гудамжнаас хулгайлан авч явжээ. Тэд түүнийг гавлаж хэдэн долоо хоногийн турш шоронгоос шорон дамжуулан, бороохойдсон байна.
Махадинд үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө үндэсний аюулгүй байдалд заналхийлсэн хэргээр бүх насаар нь хорих ял тулгаад байгаа аж. Шоронд байхдаа сүрьеэтэй болж хүндээр өвдсөн тул яаралтай эмнэлгийн тусламж авах хэрэгтэй байгаа учраас Хүний эрхийг хамгаалагч байгууллагууд үүний эсрэг тууштай тэмцэж байгаа гэнэ.