Аж үйлдвэрийн салбарын нийт үйлдвэрлэл энэ оны эхний есөн сарын урьдчилсан дүнгээр 9.4 их наяд төгрөгт төвлөрчээ. 

Энэ нь өмнөх оны мөн үеэс 2.6 их наяд төгрөгөөр өссөн үзүүлэлт юм. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэр голлон нөлөөлжээ. Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт молибдений баяжмал, буталмал чулуу, нүүрс, төмрийн хүдэр зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний хамгийн их өсөлттэй гарчээ. Харин боловсруулах аж үйлдвэрийн салбарт архи, шар айраг, самнасан ноолуур, ноолууран сүлжмэл эдлэл, банш, бууз, малын тэжээл, адууны мах зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 2.4 хувиас 5.6 дахин өссөн байна.