Олимпын шинэ төрлөөр “Токио 2020” олимпод орохоор болоод буй 3х3 сагсан бөмбөгийн чансаанд Монгол улс чансаагаараа ОХУ-ын ард 7,017,562 оноотойгоор хоёрдугаар байрт бичигдэж байна.

Яг одоо олимпын наадам болбол манай баг олимпод орох бүрэн боломжтой байгаа юм. FIBA 3x3 холбоо нь улсын чансааг мэргэжлийн баг, Үндэсний шигшээ баг болон U23. U18 насны шигшээ багуудын нийлбэр чансаагаар гаргадаг.

Манай мэргэжлийн баг "Улаанбаатар Хангарьд" Дэлхийд чансаагаараа 11-т байгаа бол "Ховд" баг 25-д бичигдэж байна.

Харин эрэгтэй, эмэгтэй Үндэсний шигшээ багууд топ тавд, U23 насны эрэгтэй шигшээ баг найм, эмэгтэй баг 9-т, U18 насны эрэгтэй баг 12, эмэгтэй баг 11-т бичигдэж байна.


Эх сурвалж: 3x3 Mongolian Basketball Association