Финланд боловсролын систем хүүхдийг сурах арга барилаа олоход тусалдаг

Хүүхэд аз жаргалтай, тайван байх үедээ идэвхтэй суралцдаг байна. Дэлхийн боловсролын салбарт тэргүүлдэг Финланд улс энэ л зарчмаар хүүхдийн хөгжилд ээлтэй, шилдэг боловсролын тогтолцоог бүрдүүлж чаджээ.

Хүүхдийг аль насанд нь, ямар арга барилаар сургах нь тэдний ирээдүйд чухал нөлөөтэй байдаг аж. Ялангуяа бага насанд сурах үйл явцын суурийг тавьдаг учир энэ насанд нь өөрт тохирсон сургалтыг олоход онцгой анхаарал хандуулах хэрэгтэйг мэргэжилтнүүд зөвлөдөг байна. 

Энэ утгаараа Финланд боловсролын системийн гол зарчим нь хүүхдийг эрх дураар нь  тоглуулж хайрцагласан сэтгэлгээнээс гаргах, өөрийн дуртай зүйлээ олоход нь тусалдаг.  

Тэгвэл дэлхийд жишиг болж буй энэхүү арга барилыг монголдоо нутагшуулахаар зорьж буй “SISU” Улаанбаатар сургууль энэ сарын 1-нд гурав дахь хичээлийн шинэ жилээ нээж, сурагчдаа угтан авлаа. 

Үүнтэй холбоотойгоор бид сургуулийн захирал Мариа Масси болон багш Киел нартай ярилцлаа. 

БИЧЛЭГ ҮЗЭХ: 

Мариа Масси: Тоглоом бол хүүхдийн хамгийн том сурах орчин

Финландын боловсролын систем нь хүүхдийг хэт их даалгавар, нэмэлт ажлаар шахах бус чөлөөтэй тоглуулж, сэтгэл зүй, нас, хувь хүний онцлогт нь нийцсэн аргачлалаар сургадаг. Энэ нь хүүхдийг аливаад дур сонирхолтой, бие даан сурах чадвартай болгодог гэдэг нь Финланд хүүхдүүдэд гарч буй үр дүнгээр аль хэдийнээ нотлогдсон. Тиймдээ ч Финланд улс боловсролын чанараараа олон улсад тэргүүлсээр ирсэн.

Энэхүү шалгарсан арга барилыг манай “SISU” Улаанбаатар сургууль Финланд Америкийн хосолсон сургалтын хөтөлбөрөөрөө дамжуулан монгол хүүхдүүдэд хүргэж байна. Финландын боловсрол нь тоглоомын арга зүйд тулгуурлан хүүхдийн сонирхол, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлдэг бол Америкийн боловсролын систем нь илүү эрчимтэй, академик мэдлэг олгоход чиглэдэг гэдгээрээ онцлог.

Иймээс СИСҮ-ийн сурагчид бага ангидаа Финландын арга барилаар өөрийгөө чөлөөтэй илэрхийлж, сурах сонирхлоо хөгжүүлдэг бол дунд ангиасаа эхлэн Америкийн боловсролын хөтөлбөрөөр гүнзгийрүүлэн суралцаж, академик мэдлэгээ бататгадаг.

СИСҮ-ийн гол зорилго нь сурагчдадаа дуртай зүйлээ таньж мэдэх, нээхэд нь туслах учраас хичээлээс гадуур спорт, балет, таеквондо зэргээр хичээллэх орчныг бүрдүүлэн өгсөн. Хамт олны маань 50-иас илүү хувь нь гадаад багш байдаг. Энэ утгаараа сурагчид маань англиар чөлөөтэй ярьж, өөрийгөө илэрхийлэх чадвартай болоод төгсдөг.

Түүнчлэн манай удирдлагын багийнхан дэлхийн өнцөг булан бүрээс туршлагатай багш нарыг урьж авчирдаг учраас хүүхдүүд соёлын олон талт байдлыг судалж, орон орны соёлоос судлах боломжтой. 

Сурагчид маань тоглож байх явцдаа бие, оюун сэтгэлгээний өв тэгш хүмүүжилд суралцдаг


Зураг
Тайлбар
















Финландын сурагчид гэрийн даалгавраа хийхэд ихдээ л ганцхан цагийг зарцуулдаг. Энэ нь бусад орны сурагчидтай харьцуулбал хамгийн бага цаг зарцуулдагт тооцогдоно. Хүүхэд гэртээ хариад багахан хугацаанд гэрийн даалгавраа хийгээд л тоглож наадаж, гэрийнхэнтэйгээ цагаа өнгөрүүлэх учиртай. Учир нь хүүхдүүд сургуулийн орчинд хангалттай суралцаж байгаа шүү дээ. Иймээс хэт их ачааллаар дарж, стрессдүүлэх хэрэггүй гэж үздэг.

Манай сурагчид сургууль дээрээ маш их тоглодог. Заримдаа эцэг эхчүүд “Хэт их тоглуулбал хүүхэд сурлагаар хоцорчихгүй юу” гэж асуудаг л даа. Эдгээр эцэг эхчүүдэд би "Тоглоом бол хүүхдийн хамгийн том сурах орчин" гэж хэлдэг юм. Жишээлбэл, манай багш нар тоо тоолуулж сургахдаа тоглоомын карт ашигладаг, англи хэлийг ч мөн ялгаагүй. Дууны үгийг цээжлүүлэхийн тулд бүжгийн хөдөлгөөн ороцуулах нь хурдан цээжлэхэд нь түлхэц болдог. Ингэснээр хүүхэд хичээлдээ дурлаж суралцдаг. 

Энэ утгаараа хүүхэд бүрийг баяр хөөр, аз жаргалтайгаар сургах нь СИСҮ-ийн туйлын зорилго юм.

Зураг
Тайлбар








Хүүхэд бүрийн танин  мэдэх, мэдлэг мэдээллийг хүлээн авах онцлог өөр, өөр байдаг. СИСҮ Улаанбаатар сургууль маань үүнийг чухалчлан үзэж энэ жилээс “ELL” багштайгаар шинэ хичээлийн жилээ угтаж байгаа ажээ.

English Language Learner teacher буюу ELL багш сурагчдын англи хэлний хоцрогдлыг арилгахаас гадна гадаад хэлний шалгалт өгч, одоогийн төвшнөө ахиулах хүсэлтэй хүүхдүүдтэй тулж ажиллах юм. Үүний зэрэгцээ коллеж болон их сургуулийн эсээ бичих, тэтгэлгийн материал бүрдүүлэхээр бэлтгэж буй хүүхдүүдэд мэргэжлийн зөвлөгөө, дэмжлэг үзүүлэх аж.

 Киел: ELL багштай ажиллаж эхэлсэн хүүхдийн англи хэлний бүх чадвар зэрэг хөгждөг

Миний арга барил бол сурагчдаа өөр хооронд нь өрсөлдүүлэх бус, харин хүүхэд бүрийнхээ хөгжлийн онцлогт тохируулан ганцаарчлан ажиллахыг зорьдог. Учир нь зарим хүүхэд өнгө, дүрс, хөдөлгөөнөөр дамжуулж аливааг хурдан сурдаг бол зарим нь уншиж, бичиж байж ойлгодог. Энэ ялгааг нь харгалзахгүйгээр хичээлийг нэг л аргаар заагаад байвал хүүхдийн урам хугарч, өөртөө итгэх итгэл буурдаг. Харин онцлогт нь тохирсон арга барил хүүхдийг илүү хурдан хөгжүүлдэг нь гарцаагүй зүйл. Тиймээс миний хувьд тэднийг танин мэдэж, сурагч бүрт тохирсон нэмэлт сургалтын хөтөлбөр боловсруулдаг юм.

Зарим хүүхэд англи хэл сурах сонирхолгүй, хариулт өгөхдөө айдастай байдаг даа? Харин ELL багштай тулж ажилласнаар хүүхдэд гарах эхний өөрчлөлт нь тэд англи хэлний хичээлд идэвхтэй оролцож эхэлдэг. Өмнө нь асуултад хариулахдаа эргэлздэг байсан хүүхдүүд өөртөө итгэлтэй болж, ангийнхныхаа өмнө ярьж чаддаг болдог. Хоёрдугаарт, тэдний бичгийн чадвар мэдэгдэхүйц сайжирч, академик түвшний эсээг чадварлагаар бичдэг болдог.  

Финландын боловсролын систем амжилтад хүрсэн шалтгааны нэг нь багшийн ур чадвар юм. Багш хүн хүүхэд нэг бүрийн суралцах үйл явцад нь анхаарч,  сурагчид өөрсдөө оролцон ажиглах, бие даах, бусдаас сурч мэдэх зэрэг арга барилд суралцаж байгаа эсэхийг нь ажиглаж мэдэх учиртай. 

Энэ утгаараа багаар ажиллахад нь мөн анхаардаг. Ингэснээр зөвхөн хэлний чадвар сайжрах төдийгүй  бусдыг хүндлэх, хамтран ажиллах, өөрийгөө илэрхийлэх чадвар нь хөгждөг. 

ЗурагТайлбар
"SISU" Улаанбаатар сургуулийн сургалтын орчин





























Холбоо барих утас: +976 7000 4141

Вебсайт: ulaanbaatar.sisuschools.com

Хаяг: ХУД, 18-р хороо, Олимпын гудамж, Гэгээнтэн төвийн зүүн талд 

Сэтгэгдэл бичих

Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.