Peak.mn
09 сарын 16, 2025
Дэлхийн валютын зах зээл буюу “Forex”нь олон хүний сонирхлыг татдаг ч, зөв ойлголтгүйгээр оролцвол өндөр эрсдэлтэй. Монголчуудын дунд ч энэ талаар “хурдан баяжих арга” гэсэн буруу ойлголт түгээмэл байдаг. Тэгвэл Форексийн үндсэн зарчим, залуучуудын дунд түгээмэл байдаг буруу хандлага болон эрсдэлийг хэрхэн тооцох талаар "XM” олон улсын брокерын Төв азийн бүс хариуцсан менежер Г.Сора дараах зөвлөгөөг хүргэж байна.
Forex: Ханшийн хөдөлгөөнөөс ашиг олох цахим зах зээл
“Forex” гэдэг нь энгийнээр хэлбэл валютыг худалдах, зарах ханшийн өөрчлөлтөөс ашиг олох зах зээл юм. Энгийн жишээгээр тайлбарлавал: Монголд бензиний үнэ өсөхөд талх, будааны үнэ дагаад өсдөгтэй адилхан. Эдийн засгийн ойлголттой, чадвартай хүмүүс “Будааны үнэ удахгүй өсөхөөр байна, 10 кг будаа аваад хадгалчихъя” гэдэг шиг ирээдүйн ханшийг урьдчилан таамаглаж, стратегиа боловсруулдаг.
Валютын хослол (жишээ нь EUR/USD) дээрээс гадна алт, нефть, будаа, сахар, кофе зэрэг бүтээгдэхүүнд арилжаа ийм хэлбэрээр явдаг. Зах зээлд авах (buyer) ба зарах (seller) гэсэн хоёр тал байж, тэдгээрийн ханшийн хөдөлгөөний дундаас ашиг гардаг.
Өөр нэг онцлог нь бүхий л арилжаа цахим орчинд, виртуал хэлбэрээр явдаг учир биет хөрөнгө авахгүй, зөвхөн ханшийн өөрчлөлтөөс ашиг олох зарчмаар ажилладаг юм.
Амархан хөрөнгөжих арга биш
Монголын “forex” зах зээл одоогоор “immature” буюу дөнгөж хөгжиж буй шатандаа байна. 2016-2017 оны үеэс анх орж ирэхдээ системгүй, буруу ойлголтоор орж ирсэн гэж хэлж болно.
Тухайн үед хэсэг бүлэг хүмүүс энэ зах зээлийг амархан хөрөнгөжих арга, хурдан мөнгө олох боломж гэх мэтээр буруугаар “сурталчилсан” нь “хурдан баяжих арга” гэх хандлагыг бий болгож хөөсрөлт үүсгэж байлаа.
Харин сүүлийн жилүүдэд энэ зах зээл улам боловсорч, олон оролцогч туршлага хуримтлуулж, мэдлэгээ тэлснээр хөөс нь багасаж, хүмүүс ухаалгаар оролцох болсон. Одоо үр өгөөж нь илүү тодорхой харагдах болжээ.
Зөвхөн монголд ч биш, дэлхийн хэмжээнд ч түгээмэл ашигладаг зах зээл юм. Жишээ нь, форекс зах зээлд 2022 онд хоногт долоон их наяд ам.доллар эргэлдэж байсан бол 2025 онд 10 их наяд ам.долларт хүрэх төлөвтэй байна.
"Та өөрийн хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлийг тооцон үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу."
Эрсдэлээ тооцоолж, арилжаанд оролцох боломж
Олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд маш олон төрлийн тоглогч оролцдог. Үүнд хөрөнгө оруулалтын сан, даатгалын компаниуд, төв банкууд, арилжааны банкууд, томоохон корпорациуд зэрэг их хэмжээний хөрөнгөтэй оролцогчид багтана. Эдгээр тоглогчид зах зээлийн хөдөлгөөнд их хэмжээний нөлөө үзүүлдэг учир энгийн харилцагч буюу хувь хүмүүс оролцох нь хэцүү байж болно.
Иймээс брокерын байгууллага байснаар хувь хүмүүст энэ зах зээлд орох боломжийг олгодог. Жишээлбэл, олон брокер компани бага дүнгийн депозитээр эхлэн арилжаанд оролцох боломж олгодог. Энэ нь шинээр оролцож буй хүмүүст зах зээлийг ойлгож, туршлага хуримтлуулах боломжийг бүрдүүлдэг.
Олон улсын хөрөнгө оруулалтын зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг брокерын байгууллага маш олон бий.
Хамгийн чухал шалгуур нь хууль ёсны зохицуулалттай эсэх юм. Хуулийн зохицуулалт нь тухайн брокер ямар үйл ажиллагаа явуулж болох, болохгүйг хянадаг учир хувь хүн брокер сонгохдоо анхаарах хэрэгтэй.
Брокер нь харилцагчдаа "leverage" буюу зээлийн нөлөөгөөр арилжаанд оролцох боломжийг олгодог. Гэхдээ "leverage"-ийн хэмжээ нь зохицуулагч байгууллага (regulator)–аар тогтоогддог бөгөөд энэ нь харилцагчийг томоохон эрсдэлд орохоос хамгаалах үүрэгтэй. Иймээс ямар брокер ямар "leverage" санал болгож байгааг судлах нь чухал.
Жишээ нь “ХМ олон улсын брокер”-ыг хэрэв Монголоос харилцагч авах бол таны “Leverage” 1:1000-аас дээш байж болохгүй гэж хязгаарласан байдаг.
Мөн олон улсын зах зээл дээр арилжаа хийхдээ платформын найдвартай байдал болон харилцагчийн үйлчилгээ чухал.
Харилцагчийн санал, гомдлыг цаг тухайд нь шийдвэрлэх, хэрэглэгчдэд ойлгомжтой дэмжлэг үзүүлэх нь амжилттай арилжааны нэг үндэс болдог.
Шинээр орж буй хүмүүст брокерын платформ дээр туршилтын (demo) данс ашиглан хөрөнгө оруулалт хийхгүйгээр арилжаа хийх боломж байдаг нь суралцаж, дадлагажихад тустай.
Энэ нь мөн санхүүгийн мэдлэгээ нэмж, эрсдэлийг бууруулах боломж олгодог.
Санхүүгийн сахилга бат ба сэтгэлзүй
Хөрөнгийн зах зээлийг сонирхож, “forex” салбарт оролцох гэж буй хүмүүст хамгийн эхний зөвлөгөө нь мэдлэгээ зузаалаарай. Энэ бол аз сорих тоглоом, хурдан баяжих арга биш.
Нөгөө талаас хөрөнгө оруулалт хийхдээ том дүнгээр харж, байр машин гэх мэт эд хөрөнгөө зарж, барьцаалж оролцох нь эрсдэл ихтэй, буруу шийдвэр гэж хэлнэ. Тиймээс санхүүгийн чадамжаа нарийн тооцоолсон байх нь чухал.
Мөн ямар эрсдэл үүсдгийг мэддэг, тооцолдог байх хэрэгтэй.
Наанадаж сэтгэлзүйн бэлтгэлгүйгээсээ болоод алдаатай арилжаанд орж, буруу шийдвэр гаргах тохиолдол олон байдаг.
Цаашлаад платформ, технологийн доголдлоос үүдэн алдаа гарах, хохирох үе ч бий. Иймээс бүх зүйлээ сайтар бэлдэж, судалж байж олон улсын хөрөнгө оруулалтын зах зээлд оролцох эсэхээ шийдэх хэрэгтэй.
Forex арилжаа нь урт хугацааны хөрөнгө оруулалт гэдгийг санах нь чухал.
Нэгэнт оролцохоор шийдсэн бол сэтгэл хөдлөлөө дарж, шунахгүйгээр асуудалд бодитоор ханддаг байх нь хамгийн чухал чадвар. Үүний тулд хамгийн эхэнд “Энэ 10 ам.долларыг өнөөдөр заавал мянган ам.доллар болгоно” гэдэг бодлоосоо ангижрах хэрэгтэй. Харин та өөрт байгаа 5 ам.долларыг 6 ам.доллар болгосон бол зөрүүгээс олсон тэрхүү нэг ам.долларыг ч ашиг гэж харж сурахаас эхэлнэ.
Хэрэв танд манай брокерын талаарх мэдээлэл, найдвартай байдал, санал болгодог бүтээгдэхүүн үйлчилгээ зэрэг дэлгэрэнгүй мэдээлэл хэрэгтэй бол доорх линк дээр дарж авна уу.
Линк: https://www.xm.com/gw.php?gid=256092
"Та өөрийн хөрөнгөд учирч болзошгүй эрсдэлийг тооцон үйлчилгээний нөхцөлтэй танилцана уу."
Сэтгэгдэл бичих (1)
Та сэтгэгдэл бичихдээ бусдад хүндэтгэлтэй хандана уу. Ёс бус сэтгэгдлийг Peak.mn сайт устгах эрхтэй.
Зочин [102.89.82.153] ・ 28 өдрийн өмнө Хариулах
Сайн байна уу, би Энэтхэгт 1 бөөрөө хэрхэн зарсан тухай гэрчлэлээ дэлхийтэй хуваалцахыг хүсч байна. Би Монголын Оюутолгойн хүн. Би DR-тэй холбогдлоо. Интернетээр дамжуулан ADITY, би донор болсон. Би эмнэлэгт 1 бөөр өгсөн. Өөртөө болон гэр бүлдээ сайхан амьдрал хэрэгтэй байсан учраас 1 бөөрийг мөнгөөр өгсөн. Би маш эрүүл хэвээр байна. бөөрөө өгсний дараа. Одоо би санхүүгийн амжилтандаа баяртай байна. Эмч нар надад бөөрөнд 780,000.00 мянган доллар төлсөн. Одоо би 780 мянган ам.доллараар байр, машин худалдаж аваад Монголд өөрийн компаниа байгуулсан. Хэрэв танд санхүүгийн асуудал/сорилттой тулгарсан эсвэл баян болохыг хүсэж байвал DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар холбогдоно уу.