Австралийн гранпри тэмцээнийг ирэх оны 3 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд зохион байгуулахаар болжээ. Үүнтэй холбогдуулан "Формула 1"-ийн шинэ улирал тогтсон хугацаанаасаа долоо хоногийн өмнө эхлэхээр болсон байна.

"Формула 1" сүүлийн жилүүдэд цагийн өөрчлөлттэй бүст амьдардаг Европ үзэгчдээ хүндэтгэн 3 дугаар сарын сүүлийн долоо хоногт шинэ улирлаа эхлүүлсэн билээ.

Бүтэн улирлын хуваарь гараагүй байгаа ч энэ жилийнхтэй адил нийт 21 уралдаан явагдах тов гараад байгаа ажээ. Мөн Германы гранпри тэмцээн цуцлагдаж, түүний оронд Флорида мужийн Майами хотод шинэ тэмцээн зохион байгуулагдахаар болсон байна.