1000 сэтгүүлчийг хямд өртөг бүхий чанартай орон сууцаар хангах хөтөлбөр өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. 

Хотын дарга орон сууц барих газрыг шийдэх өгөхөөр амалсан. Энэ амлалтандаа хүрч 32 -ийн тойрогт төв зам дагуу 678м2 газрыг хотын захиргаанаас шийдвэрлэн олгожээ. Ингэснээр ирэх онд эхний 100 сэтгүүлч байрандаа орох боломж бүрдэж байна. 

Энэ асуудлын хүрээнд гүйцэтгэгч компани МСНЭ орон сууцны хорооллын бүтээн байгуулалтын төслийн гэрээнд гарын үсэг зурлаа. Хөтөлбөрт хамрагдах сэтгүүлч хэвлэл мэдээллийн ажилтныг сонгон шалгаруулахдаа сэтгүүлч редакци, МСНЭ -ийн хооронд гурвалсан гэрээ байгуулж ажилласан жил нийгмийн асуудлыг нь харгалзан үзэх юм байна.