Яг өдгөөгөөс 2 жилийн өмнө буюу 2016 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр "Баянгол" зочид буудалд байрладаг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувь эзэмшдэг "Баялгийн хувь", "Түмэн хишигтэн" ХХК-д Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс санхүүгийн шалгалт хийсэн байдаг. 

Шалгалтыг нэлээдгүй сүржин хийсэн бөгөөд Баянгол зочид буудлын оффисыг бүхэлд нь бүслэн шалгалт хийж, тухайн үед УИХ-ын гишүүн байсан Х.Баттулгыг баривчилж байна хэмээн шуугиан дэгдээд зогсохгүй, зочид буудлын гадаа олны танил эрхмүүд, жудо бөхийн холбооныхон, улс төрчид, хэвлэл мэдээллийнхэн, жирийн иргэд болон буудлыг бүсэлсэн тусгайгийнхан гээд тэр орчимдоо л багтахааргүй хүмүүс цуглан, Эрүүгийн шалгалтыг илүү сүр дуулиантай болгоод амжсаныг хүн бүхэн санах биз ээ. 

Тэгвэл тэр өдрийн фотог эргэн саная.