Жүжигчин Пиэрс Броснан болон түүний эхнэр Киэли Шэй Смит нарын амьдралын замналыг харуулсан зургаас тэд бол жинхэнэ мөрөөдлийн хосууд гэдгийг харж болно.

Пиэрс Броснан кино дэлгэцэн дээр эмэгтэйчүүдийн харцыг булаасан Бонд, Мэрил Стрипийн дурлалт залуугийн дүрийг бүтээсэн бол амьдрал дээрх түүний хайр дурлал нь ямар ч хайрын түүхээс илүү гэнэ. Тэрээр  үзэсгэлэнт эхнэр Киэли Шэй Смиттэй хамтдаа 25 жилийг өнгөрүүлсэн ч тэдний хайр халуухан хэвээрээ.

“Мамма Миа” киноны од телевизийн сурвалжлагч байсан эхнэртэйгээ 1994 онд танилцжээ. Тэд 7 жилийн дараа хуримаа хийсэн байна. Тэдний гайхалтай хурим Ирландийн 785 жилийн түүхтэй хуучны цайзад болжээ.

Тэд харилцаагаа амьд байлгахын тулд цагийг хамтдаа өнгөрөөхөөс гадна бие биесээ сонсох цаг үргэлж гаргадаг байна. 

Смитийн хүсэл тэмүүлэл жүжигчин Пиэрс Броснанг хамгийн их татдаг байна. Энэ талаар Пиэрс Броснан “Түүнд үгээр хэлэхийн аргагүй тийм хүч чадал байдаг. Би түүнгүйгээр амьд явж чадахгүй. Киэли над руу харахад би шууд уусдаг” хэмээн ярьжээ. Хосууд хоёр хүүтэй аж.


Хосуудын гэрэл зургаас хүргэж байна.