Дижитал уран бүтээлч Beeple өчигдрөөс дижитал бүтээлүүдээ бөөнөөр нь зарж эхэлсэн байна. 

Gemini крипто биржийн дэмждэг Nifty Gateway гэдэг дижитал урлагийн арилжааны сайт дээр явагдсан анхны дуудлага худалдаагаар  5 минутын дотор 582,000 долларын зургийг борлуулжээ.  

Тус дуудлага худалдааны борлуулалтын нийт орлого  1.1 сая доллароос  давжээ.

Өчигдөр мөн Beeple (жинхэнэ нэр нь Майк Винкельманн) өөр гурван зургийг «Bull Run», «Into The Ether» ба «Infected» тус бүрийг нь 969 доллараар заржээ. Түүний зурсан зургууд хоёр дахь зах зээл дээр өндөр үнээр борлогдож байна.