Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар болон Тохижилт үйлчилгээний төв ОНӨААТҮГ-ын захирал Ц.Эрдэнэбаатарын санаачлагаар 120 мянгатын автобусны буудлын хойно 2.2 га талбайд ногоон байгууламжтай “Шинэ Хан-Уул” цэцэрлэгт хүрээлэнг шинэчлэн байгуулжээ. Тус цэцэрлэгт хүрээлэнд таван тивийн 41 төрлийн 200 гаруй ан амьтдын баримал хөшөөг бүтээж байрлуулсан байна.

Мөн ногоон байгууламж, усан оргилуур, хүрхрээ, дугуйн болон тэшүүрийн зам, хүүхдийн тоглоомын талбайтай болжээ.