Дуучин Тейлор Свифт болон Камилла Кабелло нар өнгөрсөн мягмар гаригт Лос-Анжелс хотод болсон 49  дэхь удаагийн "American Music Awards" ёслолын тэргүүн дээд шагналыг хүртжээ. 

Мөн эмэгтэй реппер Карди Б хип хопын шилдэг уран бүтээлчийн шагналын эзэн болсон байна. Тэрээр шагналаа аваад "Надад урам өгч, хүчтэй байлган, хүмүүст өөрийгөө нотлох боломж олгосонд баярлалаа" хэмээн сэтгэгдлээ хуваалцжээ.

Тайлор Свифт шагнал гардуулах ёслолд “I did something bad” дуугаа дуулж, хүмүүсийг хүчирхэг үзүүлбэрээрээ алмайруулжээ. Энэхүү наадмаас 19 шагнал хүртсэн тэрээр тус оройны "American Music Awards"-аас мөн 4 шагнал зэрэг хүртэж, наадмын гол эзэн болсон байна. Тэрээр үзүүлбэрийнхээ үеэр гялалзсан хувцас, өвдөг давсан гутал өмсчээ.

Клоүй ба Халли нар тус шагнал гардуулах ёслолын арван удаагийн шагналт Мариан Керриг тайзнаа урихад тэрээр өөрийн шинэ уран бүтээл болох “With you” дуугаа дуулжээ. Тэрээр газар шүргэсэн ягаан даашинз өмсөн  буржгар үсээ сул тавьсан нь язгууртан гэлтэй. 

"American Music Awards winners" шагнал гардуулах ёслол дуу шуугиантай, олон сонирхолтой үйл явдлуудаар дүүрэн болж өндөрлөжээ.