УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр эхэлсэн ч АН-ын бүлгийнхэн чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хороодын хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд чуулганы танхимыг орхин гарлаа.

Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат "УИХ болон Засгийн газар Үндсэн хуулийн заалт, иргэний эрх, шударга ёсыг ноцтой зөрчсөн үйлдлүүдийг удаа дараа гаргаж байна. Мөн 2019 оны Улсын төсөв эдийн засгийн нөхцөл байдлыг харгалзан үзээгүй, хэт хөөрөгдөлтэй байна. Тиймээс эдгээр хууль зөрчсөн үйлдлүүдээ зогсоотол АН-ын гишүүд чуулганы хуралдаанд оролцохгүй" хэмээн мэдэгдсэн юм.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын хэлсэн үгийн дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

АН-ын бүлгийнхэн чуулганы танхимд өөрсдийнхөө ширээн дээр "Авлигатай, аллагатай, хулгайтай Засгийн газар огцор", "Ард түмэн шатахууны, валютын, барааны үнийн өсөлтөд дарлуулж байна", "ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээл эрх мэдэлтнүүдийн зээл боллоо", "Төрийн мөнгийг хүүлсэн гишүүдэд хариуцлага тооцъё" зэрэг үг бүхий лоозонгуудыг байршуулаад чуулганаас гарсан юм.

АН-ын гишүүдгүй үргэлжилж буй чуулганы хуралдаанаас гэрэл зургаар хүргэж байна.