Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбоо, Ноос ноолуурын холбоо хамтран зохион байгуулж буй “Арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн-2017” үзэсгэлэн, худалдаа өнөөдөр Мишээл экспо төвд нээгдлээ. 

Тус үзэсгэлэнд Үндэсний үйлдвэрлэгч арьс шир, ноос ноолууран бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид бараа, бүтээгдэхүүнээ танилцуулж буй бөгөөд үзэсгэлэн энэ сарын 23-ныг дуустал үргэлжилнэ.