Өнөөдөр буюу 5 дугаар сарын 18-нд нийслэлд "Автомашингүй өдөр"-ийг зохион байгууллаа.

Тус өдрийн хүрээнд 07.00-18.00 цагийн хооронд Бага тойруу, Энхтайваны өргөн чөлөө буюу Баруун дөрвөн замын уулзвараас Зүүн дөрвөн  зам хүртэлх авто зам, Сөүлийн гудамж, Бээжингийн гудамж, Анкарагийн гудамж, Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж, Элчингийн гудамж, Хөх тэнгэрийн гудамж, Партизаны гудамж, Олимпын гудамж, Самбуугийн гудамжны автозамын хөдөлгөөнийг хязгаарласан юм.

Улмаар машингүй зам, талбайд "Улаанбаатар марафон" олон улсын гүйлтийн тэмцээн, олон нийтийг хамарсан бусад уралдаан, үзэсгэлэн худалдаа болсон бөгөөд гэр бүл, найзуудаараа төв замыг зорьсон хүмүүс олон байлаа.

Гэр бүлийн аз жаргал, хүүхдийн инээд шуугисан "Автомашингүй өдөр"-өөс гэрэл зургаар онцолж байна.