Улиастайн 2000 цэргийн Манжийн эсрэг бослого, тэмцлийн талаар өгүүлэх “2000” түүхэн уран сайхны кино гуравдугаар сарын 1-нд нээлтээ хийхээр товлолоо.

Уг кинонд багцалсан сум шиг нэгдэхгүй, тэмцэхгүй  юм бол хожим хойно цусаар уйлаад ч  оройтсон байх вий хэмээн сануулах, Манж Чин улсын харьяанд эх орон, эрх чөлөөний төлөө тултаж тэмцэж, мэдэрсэн монголчуудын тэр дундаа Улиастайн 2000 цэргийн бослого, тэмцлийн талаар уг кинонд өгүүлэх аж.

Эл бүтээлийн зохиолыг соёлын гавьяат зүтгэлтэн П.Батсайхан бичсэн бөгөөд яруу найрагч О.Цэнд-Аюуш болон С.Баттулга нар кино зохиолд хөрвүүлж, соёлын тэргүүний ажилтан Б.Отгонзориг найруулжээ.  “2000” түүхэн бүтээлд ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, Д.Төмөртөгтох, Н.Батцэцэг болон соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ш.Доржсүрэн, С.Болд-Эрдэнэ, С.Ариунбямба, Ц.Цэрэнболд, Д.Баттөмөр нар гол дүр бүтээжээ.