Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах зорилгоор “Газрын зөрчил арилгах нэгдсэн арга хэмжээ”-г зохион байгуулж байна.

Энэ хүрээнд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Богд хааны ордон музейн эзэмшил хашаан дотор зохих зөвшөөрөлгүй байрлуулсан нэг давхар түр барилгыг буулгаж, газрыг чөлөөлөн тохижилт хийх нөхцлийг бүрдүүлсэн тухай Ажлын хэсгээс мэдээлэв.