Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороонд байрлах “Могойн дов” ХХК-ийн боорцогны үйлдвэрт хяналт шалгалт хийлээ. 

Шалгалтын явцад зөөврийн устай, гар угаах угаалтуургүй, боорцогны зуурмагийг хөнжлөөр хучсан, шал, хана, тааз нь угааж цэвэрлэх боломжгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй баригдаж дуусаагүй барилгад зөвшөөрөлгүй үйлдвэрлэл явуулж байсныг улсын ахлах байцаагчийн актаар үйл ажиллагааг зогсоов. 240 кг зуурмагийг устгахаар битүүмжлээд байна. Зөрчлийн хэрэг нээн хяналт шалгалт үргэлжилж байна.

Эх сурвалж: НМХГ