Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Оросын Холбооны Улсын Буриад Улсын худалдааны төлөөлөгчийн газартай хамтран “Буриадын Хөрөнгө Оруулалтын Боломжууд” сэдэвт бизнес-уулзалт болон Буриад улсын хөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр авч буй арга хэмжээний талаарх семинарыг өнөөдөр Улаанбаатарт зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд Буриад улсын зах зээлд үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах сонирхолтой Монголын бизнес эрхлэгчид болон Буриад улсын 20 гаруй бизнес төлөөлөгч оролцож буй юм.

Мөн энэ үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч В.В Путины гаргасан Захирамжийн дагуу 2018 оноос НӨАТ-ын буцаан олголт хийгдэж эхлэхтэй холбогдуулан тус бизнес уулзалтад хоёр талын хамтын ажиллагааны шинэ боломжуудын талаар санал солилцож байна.