Өчигдөр Монголын түүхэнд хар толбо үлдээсэн 7 дугаар сарын нэгний өдөр болж өнгөрлөө. Энэ өдрийг дурсч үймээн самууны үеэр амиа алдсан залуусын гэр бүлийн хүмүүс Тусгаар тогтнолын ордны гадаа "Бүү март-7 сарын 1" жагсаалыг зохион байгуулж зул өргөлөө. 

10 жилийн өмнө болсон энэхүү үймээний үед таван хүний амь үрэгдсэнээс гадна олон хүн гэмтэж бэртэж эрүүл мэндээрээ хохирч, 700 гаруй хүнийг баривчилсан байдаг билээ.