Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, химич, эрдэс судлаач, нийтлэлч Г.Гонгоржавын “Чулууны хээ-2, чулуу бичиж байна” үзэсгэлэнгийн нээлт өнөөдөр боллоо.

"Чулуу өөрөө утга зүйтэй, уран зохиолтой" хэмээдэг тус эрхэм өөрийнхөө мэндэлсэн өдрөөр "Чулууны хээ" хоёр дахь үзэсгэлэнгээ Монголын үндэсний музейд дэлгэлээ.  

Үзэсгэлэн ирэх оны нэгдүгээр сарын 8-ныг дуустал олон нийтийн хүртээл болно.