Хүүхдийн хүчирхийллийн эсрэг "Дахин тэвчихгүй" тайван жагсаал өнөөдөр 11-15 цагт Д.Сүхбаатарын талбайд боллоо. Уг жагсаал нь хүүхэд хүчирхийлсэн этгээдэд оноох ял шийтгэлийг чангатгах, торгууль биш ял оноож энэ төрлийн гэмт хэргийг Өршөөлийн хуульд хамруулахгүй байхыг уриалсан юм. 

Жагсаалд урлаг соёлынхон ирж ая дуугаа өргөн, иргэд олон нийт цуглан уриа лоозон барин бяцхан үрсийнхээ гэрэлт ирээдүйн төлөө нэгдэн жагслаа. 

Жагсаалын фото сурвалжлагыг хүргэж байна.