Хятадын гэрэл зурагчин Синьзян мужид очсоныхоо дараа алга болоод бараг 7 хонож байна. Эрх баригчид түүнийг баривчлан, саатуулсан байж магадгүй хэмээн гэрэл зурагчин Лу Гуаны гэргий мэдэгдсэн билээ. 

Түүний эхнэртэйгээ гэрлэсний 20 жилийн ой нь ирэх 7 хоногт тохиох аж. Эхнэр нь ойн өдрөөрөө нөхрийгөө л буцаж ирэхийг хүлээж байна гэжээ.

Өдгөө 57 настай гэрэл зурагчин Лу Гуан ядуурал, орчны бохирдол зэрэг Хятадын орчин үеийн амьдралын бодит байдлуудыг харуулсан сэдвүүдээр авсан гэрэл зургуудаараа хэд хэдэн удаа олон улсын шагнал  хүртжээ.

"Над шиг чөлөөт гэрэл зурагчид ямар төрлийн зураг дарахаа шийдэх эрхтэй. Хятад улс хатуу хяналттай байдаг учир олон сурвалжлагч тийм ч чөлөөтэй байдаггүй”  хэмээн Лу өнгөрсөн 4 дүгээр сард “NHK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ мэдэгдэж байжээ.

Дэлхий нийтэд харуулахыг хүсэхгүй байгаа түүний гэрэл зургуудаас:

Аж үйлдвэрийн дүүрэгт амьдардаг хүүхдүүд. Хятад бол дэлхийн хоёр дахь том эдийн засаг юм. Энэхүү эдийн засгийн хөгжил нь маш их хэмжээний эрчим хүчийг хэрэглэж, олон тооны бохирдол үүсгэдэг.

Нүүрс тээвэрлэсэн ачааны тэрэг тоос шороо босгож, ойр орчмын оршин суугчдыг хордуулж байна.

Жинсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг Гуанжоугийн Шинтанг хотын тосгоны үйлдвэрт ажилчид өглөө бүр нухах чулууг олдог.

11 настай Шү Ли ясны хавдараар оношлогдсон байна. 

Лянгаунг хотын Янвей боомт дахь химийн аж үйлдвэрийн цогцолбор далай руу бохирдлоо хаяж байгаа байдлыг харуулсан зураг. 

Тархины саажилттай хүүхдүүд сүүний нунтаг долоож орон дээрээсээ хооллодог. 

ДОХ-ын тосгон "Цусаа зарсан 678 хүн ДОХ-ын халдвар авсан байна. 3000 хүнтэй тосгоны 678 нь ХДХВ-ийн халдвартай, 200 нь уг өвчнөөр нас баржээ.

Хаврын баяраар Бээжингээс тосгондоо ирсэн бүсгүй өвдөн, нөхрөөрөө тэврүүлсэн байгаа нь энэ зургийг авснаас 2 цагийн дараа нас баржээ.

Эмнэлгийн зардлыг төлөхийн тулд энэ мэт гэр бүлүүд зарж болох бүх үнэтэй зүйлээ зардаг.

200 гаруй жилийн түүхтэй “Ласенг” сүм. Энд Монголын эртний анагаах ухааныг мөн судалдаг байна. Сүмийн эргэн тойронд байрлах үйлдвэрүүд ноцтой бохирдол үүсгэж байгаа учир сүмд ирэх мөргөлчдийн тоо асар их цөөрчээ.

2010 оны 7-р сарын 16-нд Далянь боомт дахь Ньюпорт газрын тос дамжуулах хоолойн шугам хоолойг дэлбэлснээр далай руу их хэмжээний тос асгарчээ. Газрын тосны бохирдлыг цэвэрлэхэд зориулж олон тооны загас агнуурын завь гаргасан байна. 

Хоёр охин ДОХ-ын улмаас нас барсан зургаан настай дүүтэйгээ салах ёс хийж байгаа нь.

Энэрэнгүй тариачдын өргөж авсан хөгжлийн бэрхшээлтэй өнчин хүүхдүүд. 

Амьсгал хурааж буй нөхрөө халамжилж буй эмэгтэй.

Залуу охин өвлийн улиралд гараа дулаацуулж байгаа нь. Түүний аав нь ДОХ-ийн халдвартай ч 5 хүүхэд, ахмад настай эцэг эхээ асардаг.



Эх сурвалж: www.boredpanda.com