Дэлхийн тайзнаа эх орноо төлөөлөн алхах гоо бүсгүйг шалгаруулах "Miss Universe Mongolia" уралдааны ялагч тодорлоо. 

Гурван сарын хугацаанд үргэлжилсэн уг тэмцээний эцсийн шалгаруулалт өчигдөр болж, үндэсний ялагчаар загвар өмсөгч Д.Долгион түрүүлж, тэргүүн шагнал болох титмийн эзэн боллоо.