Э.Бат-Үүл нарт холбогдох хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнөөдөр болох байсан ч хойшлогдлоо.

Тодруулбал, Нийслэлийн прокурорын газраас Э.Бат-Үүл нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч, Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 01 сарын 18-ны өдөр хийхээр товлосон.

Гэвч урьдчилсан хэлэлцүүлэг хийлгэх тухай хүсэлт гаргасан өмгөөлөгч А.Ариунаа, яллагдагч Б.Мөнхтөр нар нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 08 цаг 30 минут хийхээр хойшлууллаа.