Тэнгэрээс бууж ирсэн сахиусан тэнгэрүүд

Алдартай эгч, дүүс саяхан болсон "Halloween"-ийн баяраар Victoris Secret-ийн сахиусан тэнгэрүүд шиг үзэсгэлэнтэй дотуур хувцас, далавч зүүн хосолжээ.

Кардашиан болон Женнерийн гэр бүл баяраар яаж олны анхаарлыг татахаа үргэлж мэддэг. Гэхдээ энэ удаад буюу өчигдрийг сүнсний баярийн цэнгүүнд тэд хүмүүсийн төсөөллөөс ч давсан нь Victoria Secret-ийн сахиусан тэнгэрүүд  болж хүрэлцэн иржээ. 

Шинэ ээжүүд болох Кайли болон Клоуйгийн далавчийг Victoria Secret тус баярт зориулан бэлэглэсэн байна. Эгч, дүүс бие биенээсээ дутахааргүй гайхалтай бие бялдар гоо үзэсгэлэнгээс гадна тус тусдаа амжилттай яваа бүсгүйчүүд билээ. 

Ким, Кайли нар гоо сайхны бүтээгдэхүүний  бизнес эрхэлдэг хүчирхэг эмэгтэйчүүд бол Кендалл загварын тайзнаа од болон гялалзаж байгаа залуу модель юм. 


Эх сурвалж: https://www.dailymail.co.uk