Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн С.Бямбацогт болон Засгийн газрын зарим гишүүн Ховд аймагт ажиллаж байна. Тэд өнөөдөр Ховд аймгийн Жаргалант суманд баригдах 50 ортой хүүхдийн эмнэлгийн барилгын ажлын нээлтэд оролцлоо. Эмнэлгийн барилгыг “Мотоблок” компани барьж ирэх оны зургаадугаар сард ашиглалтад хүлээлгэн өгөх аж.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн онд Ховд аймагт ажиллах үеэрээ тулгамдсан асуудлуудын нэг болох хүүхдийн шинэ эмнэлэг байгуулахад анхаарна гэж хэлсний дагуу холбогдох холбогдох байгууллагууд эмнэлгийн төсөв, зураг төсөл батлагдан, гүйцэтгэгчийг нь сонгон шалгаруулсан байна.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн долоо хоногт Увс аймагт ажилласан бөгөөд өчигдөр Улаанбаатарт ирж, Засгийн газрыг хуралдуулж хэд хэдэн шийдвэр гаргасан. Улмаар өнөөдрөөс эхлэн Ховд аймагт ажиллаж буй юм.

Ховд аймгаас үйл явдлыг гэрэл зургаар хүргэж байна.