Ерөнхий сайдын АНУ-д хийж буй албан айлчлал үргэлжилж байна. Тэрбээр Конгрессын номын сангаар зочилж, Азийн танхимын Түвд, Монголын номын тасагт ном бүтээлтэй танилцав. Энэ үеэр Монгол судлаач Алиша Kэмпи PETIS, FRANCOIS зохиолчийн бичсэн “history du grand  Genghizcan буюу Чингис хааны намтар” түүхийн номын талаар тайлбар өгүүлэв.

Мөн  Томас Жефферсоны номын сан, төв уншлагын танхимаар явж танилцлаа.

Түүнчлэн Ерөнхий сайд У.Хүрэлсүх Конгрессын номын санд ном гардуулж, дурсгалын дэвтэрт гарын үсэг зурав.