Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос өнөөдөр жагсаал зохион байгуулж байна. 

Тэд Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дараах шаардлагыг хүргүүлж байна. 

  • Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх
  • Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах
  • Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх
  • Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлсийг олгох.

Дээрх шаардлагыг ажлын гурав хоногт багтаан шийдвэрлэхгүй бол өөрөөр хэлбэл, тавдугаар сарын 11-ны дотор тодорхой хариу ирүүлэхгүй бол эрүүл мэндийн салбарынхан хуулийн дагуу ажил хаях юм байна.