“Иран дахь Ил хаадын өв" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн өнөөдөр Монголын Үндэсний музейд дэлгэгдлээ. 

Монгол Улсын Гадаад хэргийн яам, ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэн, Монголын Үндэсний музей, Лалын Бүгд Найрамдах Иран Улсын Занжан Их Сургуулийн Ил Хаад Судлалын Төв хамтран зохион байгуулж буй тус үзэсгэлэн энэ сарын 9-нийг дуустал үргэлжилнэ.