Хуримын хувцасны чиглэлээр 12 жил тууштай ажилласан "Хайрын хурим" салоны хамт олон өнөөдөр Шангри-Ла зочид буудалд "12 жилийн туршлага ба 30 даашинз" нэртэй загварын шоугаа хийж, тансаг 30 даашинз танилцуулав. 

Шоуг үзэж сонирхсон зочид талархалтайгаар хүлээн авч, эмэгтэй хүн бүрийн өмсөхийг хүсдэг гоёмсог цагаан даашинзнуудыг хараад сэтгэл нь эрхгүй догдолж байснаа нуусангүй. Зарим нь хуримаа хурдхан хиймээр санагдлаа гэсэн байна.

ФОТО: "Хайрын хурим"-ын тансаг даашинзууд