УИХ-ын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх чуулган УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн хүсэлтээр түр хойшиллоо. 

Оны өмнө УИХ-ын чуулган долоон удаа хуралдаж чадаагүй бөгөөд УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр ажлаа өгөхийг шаардсан нэр бүхий 40 гишүүний хүсэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хууль зүйн үндэслэлгүй хэмээн хэлэлцээгүй. 

Харин өнөөдрийн үдээс өмнөх чуулганы хуралдааны үеэр МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн " Өнөөдрийн чуулганы хуралдааны өмнө манай бүлэг ойрын үед үүсээд байгаа асуудлаар ярилцах учир чуулганыг хойшлуулж өгнө үү" гэсэн юм.