Гүн Харри, Сассэксийн гүнгийн авхай Меган Меркел нар хуримын ёслолынхоо дараа анх удаа Уэльсийн Хунтайж Чарлезийн 70 насны ойд зориулсан арга хэмжээнд оролцжээ. Букингемийн ордонд болсон энэхүү хүлээн авалтанд гүнгийн авхай цайвар шаргал өнгийн Goat брэндийн даашинз өмсч, чамин дэгжин бүрх духдуулсан байна. Меганы өмссөн даашинз 590 фунт стирлингийн үнэтэй ажээ. Харин түүний өмссөн бүрх малгайг нь малгай урлаач Филип Трейсийн урласан байна.

Хэдхэн сарын өмнө чөлөөтэй хувцаслан загвардаж явсан жүжигчин хатагтай хэдийнэ сонгодог боловч тансаг харагдуулах имижээр хувцасласан зохисон талаар стилистүүд бичиж эхэлжээ.