УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжлүүлэн хуралдаж байна. 

Яг одоо чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан даргалж байна. Учир юу гэвэл УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Л.Оюун-Эрдэнэ нар УИХ-ын дарга М.Энхболдын индэрийн өмнө эсэргүүцлээ илэрхийлэн, лоозон бариж зогсон нь чуулганы танхимд нэлээдгүй бухимдлыг гишүүдийн дунд үүсгэсний улмаас гишүүд горимын санал гаргаж, УИХ-ын дарга М.Энхболд болон эсэргүүцэл үүсгээд байгаа 4 гишүүнийг танхимаас гарч уулзахыг хүссэнээр тэд чуулганы танхимаас гарч өрөө рүү нь явлаа.

Чуулган хэлэлцэх асуудлын дарааллын дагуу одоо хуралдаж байна.