МУИС-ийн Бизнесийн сургуулийн санаачлагаар "Стартап Монголиа" ТББ-ын хамтран зохион байгуулдаг "Монголын Энтрепренерүүдийн Нэгдсэн Чуулган" МУИС-ийн шинэ номын санд эхэллээ.

“Гарааны бизнесийн тогтвортой хөгжлийн эко системийн хөгжил өөд!” уриан дор болж буй тус чуулганд судлаачид, бизнес эрхлэгч,төрийн байгууллагынхан, хамтын оффис эрхлэгчид нэгэн дор цуглаж буйгаараа онцлогтой юм.